Мөсөн далай Монголоос эхтэй

2010-12-25, 14:16

Сибирийн тайга нь баруун талаасаа Уралын нуруу, зүүн талаараа Номхон далай, хойд урд талаараа Хойд мөсөн далай, Монгол Хятадын хилээр зааглагдсан 15 сая шахам шоо км. асар уудам нутгийг хамардаг. Энэ нь дэлхийн хуурай газрын аравны нэг, ОХУ-ын газар нутгийн 77 % хувийг эзэлдэг боловч дөчөөдхөн сая хүн амьдардаг эзэнгүй шахам их тайга бөлгөө. Оросууд энэ газар нутгийг 16-р зууны дунд үеэс эзэмшилдээ оруулан хүн амаа суурьшуулж эхэлсэн боловч, ХХ зууны эхэн үе хүртэл яруу найрагч Чойням асны нэрлэснээр сартваа Ленин, сахал Сталин гэх мэтийн болж бүтэхгүй хүмүүсийг хорьж цагддаг цөллөгийн газар маягаар ашиглаж байжээ. Зуу гаруй жилийн түүхэндээ сая гаруй хүн цөлөгдсөн гэх боловч энэ тоо Зөвлөлт засаг, Сталины харигслалын жилүүд буюу 1929-1953 онуудад тамтгаа алдсан билээ. Алдарт зохиолч Александр Солженицын мэтийн цөөхөн азтаныг эс тооцвол ГУЛАГ-уудын барьж хорьж тэнд аваачиж тамалсан 14 сая хүнээс амьд мэнд гарсан нь тун ховор гэлцэнэ. ...

Дэлгэрэнгүй...

Ээжээ би таныг зүүдэллээ

2010-12-23, 17:04

Ээжээ би таныгаа зүүдэлж хонолоо
Эелдэг зөөлөн инээмсэглээд ирж явна гэж зүүдэллээ
Эргэж дахин хагацахгүйгээр уулзлаа гэж зүүдэллээ
Элгээ дэвтээн энгэртээ тэвэрлээ гэж зүүдэллээ
Зөөлөн гараараа илбэн зөндөө үнслээ гэж зүүдэллээ
Зүүдээ манаж зөнгөөрөө зөвхөн ээждээ эрхлэн жаргана зүүдэллээ...

Дэлгэрэнгүй...

Шүлэг бид хоёр

2010-12-23, 16:43

Гунигласан сэтгэлээ би бусдад илэрхийлж чаддаггүй юм
Гутранги үзэлтэй гэж чичлэгдэхээсээ айдаг биз ээ
Гуравхан үгийг шүлэг болгох гэж хичээх юм
Гуйлагчингаас илүү сэтгэж амьдрах гэсэндээ тэр бизээ
     Хааяа би сэтгэлээсээ ундрах хэдэн үгсийг
     Хавж нийлүүлэн шүлэг болгох гэж оролдох юм
     Хайр дурлал, хагацал зовлонг мэдэрсэн зүрхнийхээ шивнээг
     Хагас нүүрэн дээр ч болтугай үлдээх гэж зүтгэх юм
Будилж төөрсөн амьдралаа би шүлэгт шингээн
Бугшсан сэтгэлээ нэг сайн онгойлгомоор санагдах юм
Бусадтай хуваалцаж жаргал зовлонгоо дэлгэлээ гээд ч яахав
Буруу эхлэх юм бол буруутгагдаж мэдэх хорвоо юм хойно доо
     Сэтгэл гундуухан үедээ бичсэн шүлгээ уншаад үзвэл
     Сэмэрч урагдсан доройхон хэдэн үг л харагдах юм
     Сэргэж зоригжихдоо бичсэн юм байлгүй хэдэн үг бас байна аа
     Судар аятай л номчирхоод авсан байх юм
Аяа шүлэг минь би чамаас гуйя
Авцалдан ядах бодлыг минь битгий шоолоорой
Аяглаж ширэвснэн аяз байхгүй надад
Атаархаж хорссон мөр үлдээгүй ээ...

Дэлгэрэнгүй...

Өвдөлт намдаах чип

2010-12-20, 18:23


Сидней дэх Австралийн Мэдээлэл Холбоо Технологийн Үндэсний төвийнхэн сүүлийн хоёр жилд маш хүнд өвчнөөр шаналж байгаа хүмүүст амин чухал зүйл байж болох нэгэн зүйл дээр голлон ажиллажээ. Энэ нь юу вэ гэвэл хүний бие махбодод байрлуулах бүрэн бололцоо бүхий хоорондоо холбогдсон төхөөрөмжүүдэд суулгагдах “ухаалаг чипүүд” юм байна. Эдгээр нь маш жижиг (1.22мм өргөн), үндсэндээ цахилгаан дамжуулах болон нэхмэлийн утаснуудаас бүрдсэн бөгөөд хүний ар нуруунд суулгагдана. Төхөөрөмж нь зай хураагуур болон компьютертэй холбогдож, тархи руу өвдөлтийн мэдээллийг дамжуулж буй мэдрэлийн системийн тухай мэдээллийг харуулдаг. Үүнээс гадна тархи дамжигдаж буй өвдөлтийн мэдээллийг хаах зорилготой 10 вольтын цахилгаан пульс гаргаж хүн ямар ч уг өвчнийг огтхон ч мэдрэхгүй байх боломжийг бүрдүүлдэг.
Ер нь үүнтэй төстэй төхөөрөмж одоо бодит амьдралд байдаг боловч яг үүнтэй харьцуулахад дэндүү том хэмжээтэй байгаа гэнэ. Энэ төхөөрөмж нь маш жижиг хэмж...

Дэлгэрэнгүй...

Харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээг эрхлэхэд баримтлах түр журам

2010-12-18, 19:49


1. Ерөнхий зүйл
1.1 Улсын Их Хурлын 2010 оны 48-р “Тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.6.1.2, Харилцаа холбооны тухай хуулийн 8.1, 9.1,2-ийг тус тус үндэслэн иргэн, хуулийн этгээд нь харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээг эрхлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2 Интернэтийн үйлчилгээ эрхлэгч, домэйн нэрийн үйлчилгээ эрхлэгч, вэб сайтын үйлчилгээ эрхлэгч болон контент хостингийн үйлчилгээ эрхлэгч нь контентийн үйлчилгээнд оролцохдоо энэхүү зохицуулалтын журмыг дагаж мөрдөнө.

2. Нэр томъёоны тодорхойлолт
2.1 Контент гэж харилцаа холбооны сүлжээгээр дамжиж буй тэмдэгт, дохио, текст, зураг, дуу, авиа. дүрс, бичлэг болон бүх төрлийн мэдээ мэдээллийг тоон хэлбэрт хувиргасан бүтээлийг ойлгоно. Контентид дараах зүйлс орохгүй. Үүнд:
Цахим шуудан, балк болон спам захидал Хувь хүмүүсийн хоорондын харилцаа (Жишээ нь: телефон яриа, факс, А...

Дэлгэрэнгүй...

Alertpay.com төлбөрийн картын тооцооны систем

2010-12-18, 01:34

Энэхүү нийтлэл нь хуучирсан, шууд төлбөрийн карт руугаа төлбөр авах боломжгүй байгаа тул та уншиж судлаад, доорх сэтгэгдлүүдийг уншиж шинэ мэдээллүүдийг аваарай. Шимтгэл өндөр ч bank wire хэлбэрээр мөнгө шилжүүлж авч болж байна гэсэн шүү.
Нийтлэлийг унших Монголд байгаа хүмүүст олон улсын төлбөрийн картаараа Paypal зэрэг сайт ашиглаад төлбөр хийж болдог ч хялбархан төлбөр хүлээж авах боломж хаалттай билээ.
Alertpay.com сайтыг ашигласнаар сайтаараа төлбөртэй үйлчилгээ, худалдаа хийх боломж илүү ойрхон боллоо гэсэн үг. Paypal системийн хувьд Монголоос авсан төлбөрийн картаар гадаадаас төлбөр авах боломжгүй зөвхөн төлбөр хийх л боломжтой байдаг. Харин Alertpay.com 4.9%+0.25$ (paypal 2.9%+0.3$) шимтгэлтэйгээр бидэнд энэ боломжийг олгож байна. Ингээд танд Alertpay.com сайтад бүртгүүлсэн талаараа товч мэдээлэл хүргэе.

1. Хэдийгээр зөндөө сонсож байсан ч яг сайн баталгаатай эсэхийг нь мэддэггүй, бас анзаардаггүй, ганцхан л paypal гэдэг сист...

Дэлгэрэнгүй...

USB флаш дискээр үбүнтү суулгах

2010-12-15, 23:55

USB дискний хэмжээ: >2GB

Ubuntu ISO файл байх хэрэгтэй. Байхгүй бол дараах хаягнаас татаж авна: http://www.ubuntu.com/desktop/get-ubuntu/download (Миний хувьд 10.10, 32бит хувилбарыг зөвлөж байна.)

Хэрвэн флаш руугаа хуулах вэ?

Энд дараад Universal USB-Installer татаж аваад ажиллуулаад програмын хөтчийн дагуу ISO файлаа флаш диск рүүгээ хуулна. Ингээд дууссан бол та бэлдсэн хуруу дискээрээ дурын тооцоолуурт Үбүнтү суулгаж болно. Үбүнтү суулгах заавар бол CD дээр суулгадагтай адил. Мэдээж BIOS юм уу Boot цэснээс USB төхөөрөмжөөс бүүт уншихаар тохируулаад дискнээсээ уншуулахад үбүнтү ажиллах болно.

Шууд флаш дээрээсээ ажиллуулж туршиж үзэж болохоос гадна өөрөө тооцоолуур дээрээ бүрэн суулгасан ч болно. Үүнээс өөр програм аргууд ч мөн олон байдаг. Жишээ нь: энд дараад үзээрэй.

Ubuntu суулгах заавар:
Хуучин хувилбарынх боловч бараг адилхан болохоор ойлгогдох байх аа.

Ubuntu Perfect Desktop буюу Windows-с Linux руу

...

Дэлгэрэнгүй...

Хэрхэн хамгаалах вэ?

2010-12-10, 22:44

Компьютерын вирус юу чаддаг вэ? Хэрхэн өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх вэ? Нууц үгээ яаж алдахгүй байх вэ? Банкны картаа хэрхэн нууцалж байх вэ? Мэйл хаягийнхаа нууц үгийг хэрхэн хадгалах вэ? гэх мэт асуулт бидэнд байнга тулгарч байдаг. Тэгэхээр хамгаалахын тулд хэрхэн хулгайлдаг аргуудыг ойлгосноор буцаад өөрийгөө хамгаална гэсэн үг. Ингээд та бүхэнд бага зэргийн зөвлөгөө хүргэе. Жаахан урт ч гэсэн хэрэгтэй мэдээлэл байгаа гэж бодож байна.

Зам 1:
Нууц үгээ, хувийн нууц мэдээллээ тооцоолуур дээрээсээ алдах хамгийн том бас бараг бүрэн хэрэглэгчээс өөрөөс нь шалтгаалах шалтгаан бол яах аргагүй вирүс, өт, тагнуул програмууд юм. Эдгээр нь тооцоолуур дээр ямар нэгэн байдлаар суусан бол хэрэглэгчийн нууц үг, картын мэдээлэл зэрэг чухал хувийн мэдээллийг өөрийн эзэн рүү нууцаар интернетээр дамжуулан илгээж байдаг.

Хэрхэн хамгаалах вэ?Хамгийн эхний арга бол хууль бус програм хангамжаас татгалзах. Хэрэв та крэк, пач, кийген зэрэг зүйл ашиглан хуул...

Дэлгэрэнгүй...

Шинэ нийтлэлүүд

KnoT-ын хэрэглээний багаж (Windows 7).

Хүн болгон өөрийн хэрэглэдэг багаж програмтай байдаг эдгээр нь үнэтэй үнэгүй гээд л янз бүр би хувьд...

HTML5 video/audio support

Бичлэг болон дууг  болон гэсэн tag-ууд ашиглаж HTML5 дээр хийдэг. Эдгээр tag-г ашигласнаар яма...

Хонх - Албан тасалгааны цонхоор

...

HTML5 CSS3

За удаан хугацаанд оролдохгүй байж байгаад 2 өдөр 1 жижиг showcase маягийн юм хийлээ. Canvas хэсэг н...

Миний XML-г нь холбосон сайт

meteors.co.cc гэсэн хаягаар орж үзэж болно. Удахгүй HTML5 CSS3-г ашигласан бяцхан сайт үзүүлэх болно...

Database-с XML-д мэдээлэл буулгах

 За өчигдөр XML-с AS 2.0-р мэдээлэл унших тухай бичсэн бол өнөөдөр болхоор Database-с XML-рүү d...

Flash дээр XML-с мэдээлэл харуулах

 За өмнө нь флаш их бага оролддог байлаа харин сүүлийн үед жаахан оролдох шаардлага гарсаны улм...

Best Tablet of CES 2012

 За CES 2012 маань амжилттай боллоо өнгөрлөө. Би энд зөвхөн өөрийн сонирхож байсан award-уудыг ...

Best Smartphone of CES 2012

За CES 2012 маань амжилттай боллоо өнгөрлөө. Би энд зөвхөн өөрийн сонирхож байсан award-уудыг тавьж ...

HAPPY NEW YEAR

Эх сурвалж: smashing magazine ...

Gamemaker хичээл 2

 Энэ бичлэгт шинээр 3 sprite 3 object мөн тэдгээрт болон өмнөх player object-д event нэмсэн бай...

Gamemaker хичээл 1

За тэхээр өнөөдрөөс gamemaker гээд энхүү энгийн game engine-р нэгэн төрлийн shoot them all тоглоом х...

Java API

Java маш олон бэлэн бэлдсэн class-уудтай байдаг ба тэдгээрийг JAVA API гээд байгаа юм. Эдгээр c...

Шинэ сэтгэгдлүүд

  • HTML5 CSS3 бичлэгт KnoT: Баярллаа. Хэхэ асуудал шийдэгдлээ нтр.
  • HTML5 CSS3 бичлэгт AmonRa: clearfix navbar-ыг маусаар чиглүүлэхэд, content div нэг пикселээр доошилж байхын....
  • GuessGame бичлэгт KnoT: хэхэ арайл удаан хугацааны дараа хариу бичлээ хүлцэл өчье...
  • GuessGame бичлэгт Nerd: Hey ene togloom dre odoo highscore list nemii gevel yag yah ve?
  • HTML -> Python -> Java бичлэгт KnoT: Баярллаа асуух зүйл гарвал асууж байгаарай. Сонирхсон зүйл байвал мөн асууж байгаарай.
  • CSS 3 анхны алхам бичлэгт KnoT: баярллаа цаашид ихийг бичиж байх учир орж байгаарай.
  • Variables (JAVA) бичлэгт KnoT: Тиймээ би энд Java-н талаар бичиж байгаалдаа. Асуух зүйл байвал шууд асууж болноо...
  • Variables (JAVA) бичлэгт Tuvshuu (зочин): sain bn uu? bi umnugobi oos mendchilj bn.
  • HTML -> Python -> Java бичлэгт Зочин: Ih dajgui boljee.
  • CSS 3 анхны алхам бичлэгт SaKu: Дажгүй блог байна шүү андаа..

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 71853 дахь зочин боллоо. Баярлалаа :-)